Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I
Монгол бичиг маань бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал болох бөгөөд хүмүүн төрөлхтөний утга соёлын салбарт байр сууриа хадгалан үлджээ.Манай өвөг дээдэс ямар их бичиг үсгийн соёлтой байсан болох мөн түүнийгээ хичнээн удаан хадгалан бидний эрин үеийг хүртэл өвлөж авч ирснийг ном судараас гадна, хад чулуун дээр сийлэн үлдээсэн бичлэг, зургуудаас мөн тамга тэмдэг захидал дээрээс харж болно.
Монгол оронд маань Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуй, Өвөрхангай аймаг дахь Тэвш уул, Баянхонгор аймгийн Бичигтийн ам хад, Говь-Алтай аймгийн Цагаан гол гэх мэтчилэн хадан дээр сийлсэн дүрс зурагтай газар элбэг байдаг.
Эдгээр дурсгалууд нь бидний одоо хэрэглэж байгаа бичиг шиг системтэй дэс дараатайгаар үйл явдлыг дүрслээгүй ч гэсэн эртний хүмүүсийн аж амьдрал, оюун сэтгэлгээний төлөв байдлыг өнөөгийн бидэнд дүрслэн хүүрнэж буй чулуун ном буюу гайхамшигт зурган бичиг гэж хэлж болно.
Иймээс ч монголын түүхийн хамгийн эртний бичиг соёлын үнэт дурсгал болж үлдэж МЭӨ үеийн түүхийг бидэнд “тэр үеийн хүмүүс ан хийдэг байжээ”, “монгол орны нутаг дээр арслан заанаас эхлээд тэмээн хяруул хүртэл амьдарч байжээ” гэдгийг өгүүлжээ.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их баян уулын Бичигтийн ам

No comments:
Post a Comment