Wednesday, December 3, 2014











МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ТҮҮХ (1911-1950)

1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм[1]. Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж байв[2].
Монгол оронд Европын уран зургийн арга Оросоор дамжин орж ирсэн бөгөөд монголын зураач, урчуудын өмнө хүн төрөлхтний хөгжлийнхөө түүхэнд хуримтлуулсан зураг дүрслэлийн ухааны арвин баялаг болох өрнөдийн зургийн аргыг сурч эзэмшиж МАН-аас гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй гэж зөвшөөрөн тогтов[3].
1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт хоёр, бусдад нь тус бүр нэг, нийтдээ долоон зураг хэвлэгдэж, ардын намын зорилго бодлогыг илэрхийлж, түүний хэтийн төлөв, үзэл санааг олон түмэнд хүргэж, улмаар сурталчлагч, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байснаас үзэхэд орчин цагийн дүрслэх урлагийн ууган төрөл зүйл сонины зураг Монгол ардын намаас империализм хамжлагат ёсыг эсэргүүцсэн ардын хувьсгалд ид бэлтгэж байсан үеэс үүссэн байна

No comments:

Post a Comment