Эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд
2013 оны 03-р сарын 15, Нийтэлсэн Enkhtuul
Эдийн засгийн онолын шийнжлэх ухааны тодорхойлолт – Ухаант хүн анх үүсч
амьдралын төлөө тэмцэж эхэлсэн тэр үеэс л эдийн засаг үүсч эхэлсэн. Хүн үүссэн
цагаасаа идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орон сууц зэргийг бий болгохын төлөө
тэмцэж, амьдрахын эрхээр эдгээр зүйлийг бүтээж, солилцож байсан нь эдийн засгийн
онолын шинжлэх ухааны хөгжих анхны үе шат байсан.
Экономика /ойкономиа/ гэдэг
үг нь ойкос - өрх гэр, номос – хууль журам гэдэг
утгатай нийлүүлбэл өрх, аж ахуйг удирдах гэсэн утгатай.
Эдийн засаг гэж юу вэ? – Эдийн засаг гэдэг бол нөөцийн
хязгаарлагдмал орчинд материаллаг баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх,
хэрэглэх, солилцох, хуваарилах явцад нийгмийн гишүүдийн хооронд үүсч байгаа
харилцаа юм.
Эдийн засгийн онолоор юуг судалдаг вэ? – нийгмийн хөгжил
дэвшилтэй уялдан хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа нийгэм болон түүний гишүүдийн
хэрэгцээг хангах төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд
шаардлагатай хязгаарлагдмал нөөцүүдийг үр ашигтай хуваарилж, ашиглахын тухай
асуудлыг судалдаг шинжлэх ухаан юм.
Хэрэгцээ гэж юу вэ? Хэрэгцээг ерөнхийд нь хүний
хангагдаагүй бөгөөд дутагдаж, гачигдаж байгаа, зүйлсийн хүсэл шаардлага гэж
тодорхойлдог. Хүнд хүнс, хувцас, орон байр, найз нөхөд, бусдаар хүндлүүлэх гээд
олон шаардлага байдаг бөгөөд энэ бүхнийг хэрэгцээ гэж ойлодог. Ерөнхийд
хэрэгцээг анхдагч ба хоёрдогч гэж хоёр ангилдаг. Хүний хэрэгцээ хязгааргүй ба
хүн хэзээ ч хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Шаардлага гэдэг нь хүн ямар
нэгэн юмаар дутагдаж байгааг хэлдэг.
Эдийн засгийн нөөц гэж юу вэ? – хүн хязгааргүй
хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь нөөц баялгийн хязгаарлагдмал, хомс
байдагтай
холбоотой. Хүн хэрэгцээгээ хангахад түүнд ямар нэг хэмжээгээр баялаг, хөрөнгө,
мөнгө хэрэгтэй байдаг ч хүний эзэмшиж буй баялаг, хөрөнгө, мөнгө нь түүний бүх
хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй буюу хязгаарлагдмал байдаг. Иймээс эдийн засгийн
онолын гол зүйл бол хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн
хангах вэ гэдэг асуудлыг шийдэхэд чиглэгдэж байдаг. Нөөцийг дараах 4 бүлэгт
хуваадаг. Эдгээрийг ЭЗ-ийн хүчин зүйлс
гэдэг. /Газар, капитал, хөдөлмөр, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар/
No comments:
Post a Comment