Wednesday, December 3, 2014

Хакер гэж хэн бэ?
        Хакерууд бол компьютерийн систем дэх алдаа, нууцлалийг  сонирхон  судалдаг  хүмүүс  юм. Түүнийг  илүү  сайжруулж  хамгаалах  арга  замыг  үргэлж  эрэлхийлэх  дуртай  байдаг.  Хакерууд Интернэтийг  өргөжүүлж, UNİX  үйлдлийн  системийг  одоо  бидний  хэрэглэж  байгаа  хүртэл  хөгжүүлсэн  юм.
Нөгөө  талаар  вэбд  (системд )  зөвшөөрөлгүй  нэвтрэхийг  хакердах  гэж  ойлгож  болно.  Олон хүмүүс  Хакеруудыг  сайн  хүмүүс  Кракеруудыг  муу  хүмүүс  гэж  ойлгодог  нь  ташаа  ойлголт  юм. Хакерууд  заримдаа  кракеруудаасаа  ч  илүү  муу  зүйлийг  хийх  нь  элбэг  байдаг.  Яагаад  гэвэл  мэдлэгийн  хувьд  Хакерууд  нь  хэзээд  Кракеруудаас  илүү  бөгөөд  хэрэв  нэгэнт  л  илүү  мэдлэгтэй  юм  чинь  тэр  мэдлэгээ  муу  зүйлд  зарвал  яахыг  та  ойлгож  байгаа  байх.  Харин  Кракерууд  бол  хэзээд  муу  хүмүүс  байдаг  гэж  ойлгоход  нэг  их  буруудахгүй  ээ.
       Linux пингвиний зурагтай эмблемтэй байдаг бол, FreeBSD  чөтгөрийн зураг бүхий эмблемтэй байдаг. Тэгвэл Хакеруудад эмблем бий юу?
Энэ эмблемийг  2003 оны 10 сараас хэрэглэж эхэлсэн. Энд тэнд доорх дүрсүүдийг тавьсан байвал, та Хакеруудын эмблем гэж ойлгох хэрэгтэй болох нь. Харин хэн нэгний компьютерийг Хакердчихаад доорх эмблемийг тавихыг хориглодог. Кракеруудад зориулаагүй гэсэн үг л дээ. Хэрэв энэ эмблемийг ашиглах бол дараах сайтаас шууд аваад хэрэглэж болно. http://www.catb.org/hacker-emblem/glider.png
Энгийн текст хэлбэрээр бичих тохиолдолд доорх байдлуудаар бичдэг.
1_|0|_|            [ ][*][ ]                  [ ][0][ ]                          0  1  0
1_1_|0|           [ ][ ][*]                  [ ][ ][0]                          0   0  1
 |0|0|0|            [*][*][*]                  [0][0][0]                       1   1   1


Хакерыг  яаж таних вэ? Хамгийн сайн Хакер хэн бэ?
Миний бодлоор хамгийн "Сайн" Системийн Админ бол Хамгийн "Сайн" Хакер. Яагаад гэвэл Системийн Админууд өөрсдийн хийсэн юмаа хакердуулахгүйн тулд өөрөө өөрийнхөө системийн алдааг хайдаг. Тэгсээр байгаад "Сайн" хакер болчихдог. Гэхдээ бусад хүмүүс "Сайн" Хакер гэж ярьдаггүй бөгөөд "Elite Наскеr" гэж нэрлэж заншжээ.
"Хүн эхлээд эвдэж сурдаг, дараа нь засаж сурдаг" гэсэн нэг үг байдаг. Вэбийг хакердах гэж байгаа хүн довтолгооны ганц л арга мэддэг байхад хангалттай бол харин вэбээ хакердуулахаас хамгаалж байгаа хүн бүх аргыг мэддэг байх хэрэгтэй байдаг. Иймээс "Сайн" Системийн Администратор болоход хэр их хөдөлмөр орох нь харагдаж байгаа байх.

No comments:

Post a Comment