Монгол улсын мөнгөн тэмдэгт

Монгол улсын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй юм.
Монгол улсын түүхэнд 6-8-р зууны үе буюу
Түрэг улсаас эхлээд Уйгар, Хятан, Монголын нэгдсэн улсын үе буюу
13-14-р зууныг хүртэл зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн
уламжлалтай билээ. Их Чингис хаан 1206 онд монголын тулгар төрийг
байгуулаад асар удалгүй Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг
“Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй” гаргаж улмаар зоосон
мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд гаргаж байжээ.
Ингээд 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглэсэн түүхтэй. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг
зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг
ухаалгаар ашиглаж байсныг харуулж байсны гэрч хэмээн түүхчид үздэг.
Тэрчлэн Монгол туургатан 1236
онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил
хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Мөн цаасан тэмдэгт болон зоосон мөнгийг их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253
онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн
байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байсан байна. Тэр
үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ зааж, ялгадаггүй
байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргажээ.
No comments:
Post a Comment