Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөр

5 удаа (10.4%)
2010 оны эхний хагасд эдийн засагч Б.Баттөмөр эдийн засгийн сэдвээр 5 нийтлэл бичиж хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь “Зууны мэдээ” сонины 5-р нүүрт, нийтлэлчийн зурагтай хэвлэгдэж гарсан бөгөөд нийтлэлүүд нь нилээн том хэмжээтэй байдгаараа бусдаас онцлог байв. Өөрөөр хэлбэл Б.Баттөмөрийн нийтлэлүүд дунджаар А2-ийн 1/3 зай талбайг эзэлсэн байдаг.

Улмаар
уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлаар
голлон “Мэдлэгийн менежмент”/2010.03.18/, “Баялгийн
менежмент”/2010.04.29/, “Эрчимтэй хөгжил гэж юу вэ”/2010.04.12/ “Голланд
өвчнийг эмчлэх нь”/2010.04.26/ зэрэг танин мэдэхүйн, асуудал дэвшүүлсэн
нийтлэлүүдийг бичжээ.
2010 оны эхний хагас жилийн Монгол Улсын эдийн засгийн онцлог Таны бодлоор ямархуу байв?
Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол улсын хөгжил дэвшил, сайн сайхан амьдралд зориулахад чиглэсэн анхны алхмууд хийгдэж байна. Монголын ард түмэн Тавантолгойн хувьцаа эзэмшигчид болно гэсэн нааштай зүйлүүд харагдаж байна л даа. Гэхдээ ерөнхийд нь аваад үзвэл найдвартай эдийн засгийн бүтэц бий болж чадахгүй байна. Ашигт малтмалын үнээс хамааралтай, уул уурхайн эдийн засагт л суурилж байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэхгүй байна. Үйлдвэрлэл зонхилсон эдийн засаг байх уу, үйлчилгээ зонхилсон эдийн засаг байх юм уу. Бодлогын бичиг баримт алга. Тиймээс эдийн засгийн байдлыг зүйрлэх юм бол группт орсон өвчтэй хүн шиг л дүр зураг харагдаж байна.
No comments:
Post a Comment