Wednesday, December 3, 2014


Элдэв сонин
Цаст уулсын хаан амьтан
2014 оны 11 сарын 18, 15:53:02
d96c95be-ab0c-425f-9460-8c9aa1563ffb.jpg
Манай улс цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд  БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын улаан номонд бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм.

Манай улсад Өмнөговь аймгийн Гүрх уулнаас эхлэн Говийн Алтайн уулс, Монгол Алтайн нуруу, Хархираа түргэний уулс, Хөвсгөлийн уулсаар тархжээ.
1990 оны сүүл үеэр Монголд 700-900 цоохор ирвэс байна гэсэн судалгааг гаргасан байдаг аж.  Өнөөдөр тухайн үеийг бодвол хулгайгаар агнаж устгах нь багассан байна.

Гэхдээ хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэс хорогдох гол шалтгаан болж байгаа аж. 

Эрвэсийн тухай сонирхолтой баримтыг өгүүлэхэд, дэлхийд хамгийн өндөрт амьдардаг араатан бол ирвэс. Иймээс ч түүнийг цаст уулсын хаан гэдэг. Уул, хадтай газар түүнтэй эн тэнцүү өрсөлдөх биологийн дайсан нэг ч үгүй гэж амьтан судлаачид ирвэсийг тодорхойлсон байдаг. Чоно сүргээрээ амьдардаг бол, ирвэс бүлээрээ амьдардаг. Ирвэсний биеийн уртын гуравны хоёр нь сүүл. Ийм урт сүүлтэй махчин амьтан хорвоо дээр өөр үгүй гэнэ.

Урт сүүл нь үсрэхэд биеийг нь залах үүрэгтэйгээс гадна унтахад нь дулаан хөнжил болж өгдөг юм. Чонын хоншоор хар байдаг даа. Тэгвэл ирвэснийх ягаан өнгөтэй. Сарьсан хоншоороо дулаахан сүүлэндээ наагаад унтахад ирвэс ямар ч хүйтнээс ажирдаггүй ажээ.

Ирвэс ихэвчлэн нар мандах юм уу, жаргах үеэр анд гардаг. Ан хийхдээ ирвэс нуугдан далдлалт хийхдээ гаргуун. Аргалийг 20-30 метр зайд дөхөж ирэнгүүт нуувчнаасаа гэнэт цойлон гарч ирээд зургаа, долоон метр хол харайн түвэггүй гүйцэж очоод самардан унагаадаг юм. Тэгээд хүзүүг нь мушгина, эсвэл хоолойноос нь хазан боодог.
 Урт сүүлнийхээ шидээр 14 метр хол үсэрч чаддаг амьтан ажээ.

No comments:

Post a Comment