Wednesday, December 3, 2014

Анхны нөүтбүүк ямар байв


Зөөврийн компьютер буюу нөүтбүүк анхлан ажил хэрэгч хүмүүсийн хэрэглээ гэгдэж байсан бол одоо бүх нийтийн хэрэглээ болж чадсан билээ.
Анхны нөүтбүүк 1981 онд худалдаанд гарч хүмүүсийг алмайруулж байжээ. Яг л интернэт, гар утастай танилцсан шиг.

“Osborne” компьютер хөгжлийн корпорацийн “Osborne-1” нөүтбүүк нь 5.25 инч дэлгэцтэй бөгөөд 10 орчим кг жинтэй нүсэр эд байж. Уг зөөврийн компьютерийг нэрт зохион бүтээгч Адам Осборны санаачилгаар зохион бүтээжээ.

Тэрбээр 1981 онд  “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагчид “Би үүнийг ирээдүйд улам авсаархан болно гэдэгт найдаж байна. Ирээдүйд хүний нүдэнд баригдахгүй хэрнээ нүдний өмнө дэлгэц нь харагддаг нөүтбүүк хүмүүсийн байнгын хэрэглээ болно” гэж ярьжээ.

Тайландын Бангкок хотод мэндэлсэн тэрбээр 2003 онд Энэтхэгийн Кодайканай хотод 64 насандаа таалал төгссөн юм. Түүний зохион бүтээсэн “Osborne-1” нөүтбүүк 64kB багтаамжтай, СPU нь Zilog Z80 4.0 MHz, 1795 ам.долларын үнэтэй байжээ. Энэхүү компьютер жилийн дотор 125 мянган ширхэг худалдаалагдаж аварга IBM-ийн компьютерүүдийг “ажилгүй” болгож байв.

No comments:

Post a Comment