
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон байдаг.
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
- Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
- Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
- Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг
Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой байдаг учир нэгдүгээрт үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг. Нөгөө талаас хэрэглэгжийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр инноваци гарах хоёр дахь шалтгаан болж байдаг.
No comments:
Post a Comment