Компакт диск агуулагч буюу CD Drive (E:) нь уян дискийг бодвол илүү багтаамж ихтэй диск юм.Системийн блок дотор байрлуулсан эсвэл компьютерт залгасан CD ROM нь компакт дискэн дээрх мэдээллийг унших хадгалах боломжийг компьютерт олгодог. CD ROM нь сүүлийн үеийн РС-д чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмийн нэг юм.Системтэй CD уншуулж шууд хатуу дискээ форматлах ,систем суулгах,дуу кино клип тоглоом үзэх хуулах зэрэг үйлдлүүдийг хийж болдог. CD ROM нь RAM-аас шалтгаалж хурдан удаан унших үйлдэл гүйцэтгэх нь бас шалтгаалдаг.
Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
CD-ROM (Compact Disk- Read Only Memory)CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD-гээс дууг зөвхөн сонсохоос дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 48X,50x,52X зэрэг байдаг.
1X гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150Kb юм.
2X нь секундэд 300 килобайт 4X-600kb гэх мэт.
Компакт диск нь 120мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ.нь 650Mb бөгөөд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото зураг, дүрс багтах боломжтой юм.
Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны CD-ч биш текст зураг атлас,хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах CD,тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD дээр бичиж гарахаас гадна видео кино бичсэн ч байдаг.
CD-R (Compact Disk - Recordable)
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургийн аппаратаар авсан зургийн хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROM дискэн дээр хуулж бичдэг байна.
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургийн аппаратаар авсан зургийн хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROM дискэн дээр хуулж бичдэг байна.
WORM disk (Write Once, Read Many disk)
Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Үүнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг.
CD-RW (Compact Disk - ReWritable)
Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хүмүүст зориулсан.
Гэмтэлтэй CD-ийг оношлох түүнийг сэргээн засварлах.
Ердийн тохиолдолд Гэмтэлтэй CD-с өгөгдлийг хуулах ажиллагаа хэд хэдэн удаа давтагддаг ба эдгээр нь үр дүнд хүрэхгүй бол эцсийн эцэст хуулах ажиллагааг зогсоодог байна. Гэвч CD-ний гэмтсэн хэсгийн өгөгдлийг сэргээдэг, хуулбарладаг ердийн хуулах программаас алгоритм сайтай тусгай программууд байдаг.Ийм программ гэмтэлтэй хэсгийг олон дахин уншиж гэмтэлтэй хэсгээс уншигдаж байгаа бага ч гэсэн хэсгийг цуглуулан мэдээллийг бүрдүүлэхийг хичээдэг.Хэрвээ бүх мэдээллийг уншиж чадахгүй байгаа ч гэмтэлийг бүрэн сэргээж чадахгүй ч гэсэн хуулах үйлдлийг зогсоохгүй ба эцэст нь өгөгдөлийг уншигдахгүй хэсгийг нь хаяад файлыг нааж уншигдах хэсгийг нь хуулна. Олонхи тохиолдолд утилить-сканер гэмтэлтэй гэж үзэж уншиж чадаагүй хэсгийг хуулах тусгай программууд сэргээх нь буй. Зарим тохиолдолд энэ программ нь гэмтэлтэй хэсгийн хэмжээг олон дахин багасгаж эцэст нь цуглуулан уншихдаафайлыг бүрэн сэргээдэг ялангуяа хөгжим дуу дүрстэй файлд нь үйлдэл сайн үр дүн өгдөг байна. Өөрөөр хэлбэл гэмтэлтэй багахан хэсгүүд файлыг уншихад нэг их нөлөө үзүүлдэггүй байна.
No comments:
Post a Comment