Tuesday, October 14, 2014

BIOS гэж юу вэ?

BIOS гэж юу вэ?
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар хулгана боон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128к байдаг юм. Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS-нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцүүдийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж motherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийгPOST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS- оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал :
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS –г эсвэл motherboard-ийг үйлдвэрэлсэн компанийн барааны тэмдэг.
Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:
Processor(Процессорын (CPU)төрөл):
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн"Installed" эсвэл "Integrated"гэсэн тодотголтой байдаг.
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ төрлийг харуулдаг байна.
Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640к байдаг.
Өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ.
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг.
Display –ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцийн талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллель(I/O LPT)
Портын хаягийн тухай мэдээлэл юм.
CMOS BIOS
Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм.
Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийн 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.
Тэжээлийн блок нь процесорлуу хүчдэл өгч хүчдэлийг хуваарилах зорилгоор ажилладаг. Хүчдэл ихсэх багасах тогтворгүйжсэн шалтгаанаас болж гэмтэл гарах тохиолдолд ихэвчлэн тэжээлийн блок гэмтдэг. Бүх цахилгаан хэрэгсэл цахилгаан тэжээлийн үүсгүүрийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тэжээлийн блок хангаж өгнө. Тэжээлийн блок нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
Тэжээлийн блок болон компьютерээ хүчдэлээс хамгаалах зорилгоор тэжээлийн залгуураа хүчдэл тогтворжуулагчтай холбож өгч болно.Ингэсэн тохиолдолд компьютерийг хүчдэлээс болж гэмтэх гэмтэлээс хамгаалж чадна.
Сүүлийн үеийн тэжээлийн хамгийн найдвартай хамгаалагч нь АНУ-д үйлдвэрлэсэн TRIPP-LITE юм. Энэ нь тэжээлийн хамгийн сайн хамгаалагч юм.Энэ төхөөрөмж нь гэр хороолол болон хүчдэл тогтворгүй байдаг айл болон албан байгууллагуудад хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн хамгаалалт сайтай тэжээлийг блок. Сэнс ихтэй байх тусам халалт удаан хэвийн ажиллагаа өндөр байна.
Уян диск агуулагч буюу Floppy Drive (A:) нь хатуу дисктэй харьцуулахад маш бага багтаамжтай авч болдог уян дискүүдийг хэрэглэдэг.Уян диск драйвэр дискээ уншихгүй байх олон шалтгаан байдаг.Диск агуулагч бүрийг латин цагаан толгойн үсгээр тэмдэглэх бөгөөд энэ нь мэдээллийг хаанаас хайхыг компьютерт хэлж өгөх боломжийг олгож өгдөг. А:үсгээр уян, Е: үсгээр компакт диск агуулагчыг,С: үсгээр хатуу диск агуулагчийг тус тус тэмдэглэдэг. Гэмтэлтэй диск уншихгүй мөн гэмтэлтэй дискээ форматлаж уншиж болдог.Уян дискээр дамжигдаж ихэвчлэн вирус халдварладаг.

3 comments: