Tuesday, October 14, 2014
Дэлхийн хамгийн шилдэг 10 вирусны программ
Компьютер хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлийн нэг бол вирус. Тэр ч утгаараа өдөр бүр ажиллуулж байдаг программ вирусны программ байдаг. Та бүхэнд дэлхийн хамгийн шилдэг 10 вирусны программыг танилцуулж байна. Магадгүй та энэхүү жагсаалтын 1-р ямар программ байгааг урьдчилан мэдэж чадаж байгаа байх.
10. Avast AntiVirus:
Anti Virus Advanced Set гэх үгийн товчлол болсон энэхүү вирусны программ нь 1988 онд Прагт зохиогдож байсан.
9. Panda AntiVirus:
1990 онд Испанийн Mikel Urizarbarrena-н зохиосон энэхүү программ нь WiFi-н орчин дахь вирусыг хамгийн хурдан илрүүлж устгадагаараа алдартай.
8. McAfee AntiVirus:
John McAfee-н 1987 онд энэхүү программыг зохиож байсан.
7. Avira AntiVirus:
Дэлхий нийтээр нилээдгүй өргөн тархсан вирусны эсрэг программын нэг Avira 1988 онд Германд бүтээгдсэн. Интернэтийн хамгаалалтын төрөлд олон тооны шагнал хүртсэн энэхүү программ нь сүлжээний технологид нилээдгүй байр сууриа эзэлсэн хүчирхэг программ юм.
6. AVG AntiVirus
Anti Virus Guard нэрний товчлол AVG 1992 онд Словакт бүтээгдсэн. AVG-н вирус илрүүлэх чадвар технологийн хамгаалалт нь үнэхээр сайн
5. ESET NOD32 AntiVirus:
Ихэнхдээ NOD32 хэмээн нэрлэгддэг энэхүү вирусны эсрэг прогаммыг 1992 онд Словак-д гэрээгээр ажиллаж байсан Европын программист бүтээсэн. Бизнессийн болон гэрийн гэсэн 2 янзаар худалдаанд гарсан.
4. Webroot AntiVirus:
1997 онд энэхүү вирусны программыг Стевен Томас зохион бүтээсэн. Энэ программтай байхад та өөрийн бүх хувийн мэдээллээ хакер болон бусад төрлийн вируснээс санаа зоволтгүйгээр хамгаалж чадна.
3. BitDefender AntiVirus:
2001 оны 11-р сард Румын программ хангамжийн Softwin компани энэхүү вирусны эсрэг программыг зохион бүтээж байсан. Танигдаагүй вируснуудыг маш боловсронгуй байдлаар илрүүлж, шаардагдах дүрсийг өө сэвгүй задалдгаараа алдартай энэхүү програм Интернэтийн хамгаалалтын талбарт хамгийн их хувь нэмэр оруулснаараа шагнал хүртэл хүртэж байсан.
2. Norton AntiVirus
1990 оны 8-р сард “Peter Norton Computing” нилээдгүй их ашиг олсны дараа Symantec корпораци Нортон вирусны программыг зохион бүтээн үйлдвэрлэн гаргасан нь дэлхий даяар алдартай вирусны болтлоо хөгжиж чадсан юм. Вирусыг олох устгах өндөр чанараараа ийнхүү дэлхийн хамгийн алдартай 10 вирусны программд багтаж чадсан.
1. Kaspersky AntiVirus:
Мэдээж Каспесркиг мэдэхгүй хүн ч гэж юу байхав. Дэлхийн хамгийн алдартай вирусны эсрэг программыг хэрэглэж буй хэрэглэгчдийн тоо нилээд хэдэн саяд хүрээд байгаа байх. Энэхүү Оросын “Үнэрч нохой”-г 1997 онд Natalia Kaspersky болон Eugene Kaspersky нар интернэт хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүтээсэн. Хамгийн гол нь энэхүү вирусны эсрэг программд вирус болон бусад төрлийн компьютерийг хамгаалах төрөл бүрийн зүйлс бодит цаг хугацаатайгаар суурилуулагдсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment