Tuesday, October 14, 2014

Компьютерийн техник хангамж ба програм хангамж

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхеөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог
• Hardware (техник хангамж)
• Software (программ хангамж)
• Өгегдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл)
• Гарын авлага, материал (компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
• Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн)
• Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)
Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хзвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг.
Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг.
■ Санах ой
■ Өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск?компакт диск: tape төхеөрөмж
■ Оролтын төхөөремж : гар, хулгана, микрофон
■ Гаралтын төхөөрөмж : дэлгэц, принтер, чанга яригч
■ Тев процессор (CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг
Компьютерийг хүчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
> Microcomputer буюу Персонал компьютер : Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлна
> Workstation: Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.
> Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар ньminicomputer-ийн нэг жишээ юм.
> Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBMпүүс үйлдвзрлэдэг байсан бегеөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв
> Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй ерөенд байрлуулах бегеед ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.
Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
• Input (оролтын)
• Processing (боловсруулалт хийх
• Storage (мэдээлэл хадгалах)
• Output (гаралтын)
• Communications (холболтын)
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
■ Гар
■ Хулгана
■ Микрофон
Боловсруулалт хийх төхеөремж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
• Centra! Processing Unit (CPU)
• Random Access Memory(RAM)
Мздззлзл хадгалах төхөөремжийн үүрэг нь егегдөл, программ хангамж ззрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
· Уян диск
· Хатуу диск
· Оптик диск
· Zip диск
· Tape төхееремж
Гаралтын төхөерөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
• Дзлгэц
• Принтер
• Чанга яригч
Холболтын техөерөмжийг нэг компьютерээс негее рүү холбогдон мэдзэлэл солилцоход ашигладаг
■ Модем
■ Кабель

Компьютерийг программ хангамжийн хэсэг (software) буюу техник хангамжийн хэсэг (Hardware) гэсэн хоёр хэсэгт хувааж авч үздэг.
Бүх компьютер техник хангамж гэж нэрлэгдэх олон тооны хэсгүүдээс бүрдэнэ. Бидний нүдээрээ харж гараараа барьж байгаа компьютерийн хэсгүүд нь түүний техник хангамжийн хэсэгт хамаарна.
Компьютерийг ажиллуулахын тулд техник хангамж нь программ хангамж (software)-ийг хэргэлдэг. Программ хангамж нь программууд гэж нэрлэгдэх ямар нэгэн үйлдлийг хийх заавруудын бүрдэл юм.Программууд нь бидний компьютерт өгсөн мэдээллийг компьютерийн ойлгодог хэлрүү хөрвүүлдэг.
Программ хангамж нь operating systems [үйлдлийн системүүд] ба application programs [хэрэглээний программууд] гэж хуваадаг. Үйлдлийн систем нь компьютерийг ажилуулах түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг удирдаж хэрэглээний программын ажиллах суурь болж өгдөг.
Одоо техник хангамж буюу Hardware ийн тухай дэлгэрэнгүй авч үзье
Компьютерийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг гадна талаас нь авч үзвэл:
1.Процессор.
2.Монитор бүюу дэлгэц.
3.Keyboard буюу гар.
4.Mouse Буюу хулгана.
5.Тэжээлийн залгуур зэргээс бүрдэнэ
Төв процессор нь дараах эд ангиудаас бүрдэнэ.
1.Тэжээлийн блок
2.Motherboard / эх хавтан /
3.Hard disk / хатуу диск /
4.RAM / шуурхай санах ой /
5.Floppy Drive (A:)
6.CD Drive (E:)
Motherboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонхи элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнхи элемент дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн Motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгсэлээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг Onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эцсийн шатны угсралт хялбар дизайны хувьд овор хэмжээ багассан технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.
Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бололцоогүй төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд Motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын утга (IRQ)авдаг бөгөөд энэ хаягуудыг давхцуулахгүйгээр expansion slot дээр нэмж карт суулгаж ажиллуулж болдог байна. Сүүлийн үеийн компьютерт ашиглагдаж байгаа Motherboard нь АТ загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь АТ Motherboard-н сайжруулсан загвар болох АТХ юм.
Display CardSound CardCPU
CPU
CENTRAL PROCESSOR UNIT (ТӨВ ПРОЦЕССОР)
Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гзж дууддаг. Энз бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мздззллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцзтгзхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг еөртеө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихзсзж, овор хэмжээ багасаж байна
Микро процессорыг Intel болон motorolia Фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц CompaqDell,GatewayToshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorolia чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun MicrosystemHewlett-Packardболон Digital Equipment (DEC) зэрэг Workstation хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь 8086,8088,80286,80386,80486,80586, Pentium, Pentium II, Pentium III, PentiumIV төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн гурван оронгоор нь нэрлэдэг.
Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium-III чипийн процессорын хурд 1GHz Pentium-IV чипийн процессорын хурд 2.8GHz юм.

No comments:

Post a Comment